etoim.mn
photos/h.PNG

"Туурайн төвөргөөн" 2017 олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн үйл ажиллагаа маргааш 11.00 цагт Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн талбайд эхлэх гэж байна.

Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулах уг үйл ажиллагаанд Ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар"  дууг бүх нийтээр дуулах юм.

Мөн хийдийн тэргүүн их хамба лам Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүх, Гавж Д.Нанзаддорж тэргүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж,  "Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал" Соёлын тэргүүний ажилтан С.Бадамхорол, Монголын соёлын өргөмжит элч, ХБНГУ-ын проф. Бернхард Вульф, олон улсын алдарт урлаг соёлын эрхмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид оролцоно.

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан "Туурайн төвөргөөн 2017" XVII олон улсын хөгжмийн их наадам зургаадугаар сарын 22-ны өдрөөс долоодугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар-Өвөрхангай Хархорин Эрдэнэзуу хийд-Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулна.

Тус наадамд уртын дуучид ая дуугаа өргөх бол Шилмэл загвар салоны хамт олон Бурхадын өмсгөл загваруудаа танилцуулж, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгээр тахил өргөнө.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд үндэсний хувцас дээлтэйгээ хүрэлцэн ирэхийг Соёлын тэргүүний ажилтан С.Бадамхорол уриаллаа.

Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн XVII их наадмын нээлтийн хөтөлбөр

11:00 Нээлтийн үг  С.Бадамхорол, С.Бадамханд  /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/ 11:05 Мэндчилгээ  Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/ 11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/ 11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль 11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд / 11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/ 11:35 Шилмэл загвар салон  /Бурхадын өмсгөл, тахил өргөл/ 11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/ 11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгээр тахил өргөнө. 12:00  Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна 12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана. 12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/ 12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор / 12:30  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу 12:40 Жамчод  /Цай, Амттанаар тахил өргөх/ 12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/ 12:55 Ардын урлагийн тоглолт /Бүх нийтээр дуулна/

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх