etoim.mn
photos/1ncnrim7lri61tclqc2ov0nbtm.jpg

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 0-10 хүртэлх насны таван хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна. 

Тухайлбал, Морингийн давааны хойд замд T.Сresta маркийн автомашин T.Carina маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 67 настай С, 65 настай Д, нэг нас 10 сартай Т, 1,9 сартай Э нарын хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтжээ. Мөн 52-ын давааны урд замд T.Pruis маркийн автомашин T.Vitz маркийн автомашинтай мөргөлдөж 23 настай А, 36 настай Э, зургаан настай Э, 10 настай Н нарын дөрвөн том хүн, хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийын алба шалгаж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж байгаатай холбоотойгоор иргэд найз нөхөд, гэр бүлээрээ нийслэл хотоос гарч гол, ус, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ үед жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм.

Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байна.

Эцэг, эх, эмээ өвөө, ах эгч та бүхэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх