etoim.mn
photos/2bvs3dckfstgl70tfamvj04t1t.jpg

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан хэргийг үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.

Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтад бүртгэгдсэн байдаг аж.

Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон нэг шалтгаан юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх