etoim.mn
photos/pic_b7defc8a6323e5d77be70007733df76e.jpg

Попын гүнжийг ам барьдаг гэх шуугиан гараад удаж байгаа. Израилийн нэгэн телевизийн шоу нэвтрүүлгийн үеэр түүнээс ам барьдаг уу, амьдаар дуулдаг уу гэж асуусан мөчөөс эхлэн энэхүү хардлага газар авсан гэхэд болно.

Үзэгч фэнүүддээ чанартай шоу үзүүлэхийн төлөө эрч хүчтэй бүжиглэж дуулдаг тул үргэлж амьдаар дуулах хэцүү гэдгээ Бритни тайлбарласан аж.

“Инээдтэй асуулт тавьсанд баярлалаа. Гэхдээ инээдэм ч биш л дээ. Ихэнх хүмүүс намайг байнга л фонограмтай дуулдаг гэж боддог, ярьдаг. Харин би заримдаа л ам барьдаг. Би тайзан дээр үргэлж л хөдөлж, бүжиглэж байхдаа дуулдаг учраас байнга амьдаар дуулах нь хүндрэлтэй. Үзэгчдэдээ амьсгаадаж, бахардаж буйгаа сонсгох муухай биз дээ. Хүн л юм чинь хэдэн цаг үсэрч, харайж, орилохоор ядарна шүү дээ. Хүмүүст чанартай шоу үзүүлэх гэж сунаж үхтлээ зүтгэж байхад фонограмны тухай л яриад байхаар хэнд ч таатай санагдахгүй л байх” хэмээн дуучин бүсгүй өгүүлсэн байна. 

Таалагдахгүй байна

6
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.20.190]

2017-07-03 11:11:05

Хар тамхи урлан спортод ингэж нөлөөлдөг байхгүй юу даа