etoim.mn
photos/jf6pfc5nj6gcgp32ru9pm0cj9.jpg

Шинээр батлагдсан Эрүүгийн хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар баривчлах ял эдэлж байсан 151 хүн өнөөдөр суллагдаж байна. Мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргаж, хэрэгжүүлэх аж.

Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх унаа болон хоол хүнсний зардлыг төрөөс гаргаж, тус ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулж байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд баривчлах ялыг халсан. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өмнө мөрдөгдөж байсан хуулиар баривчлах ял оноодог байсан. Харин шинэ хуулиар баривчлах ялыг халж, оронд нь торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ялын төрөл энэ сарын нэгнээс үйлчилж эхэлж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх