etoim.mn
photos/20246012_718223555045530_5093184161266018665_n.jpg

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Баянхонгор хот үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, Баянхонгор аймгийн наадамын бөхийн барилдаан

Хүчит бөхийн барилдаанд Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 226 бөх зодоголсноос шинээр 3 начин, 1 харцага төрсөн сайхан наадам боллоо.  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер "ИХ богд" дэвжээний бөх а.х.а Н.Золбоо түрүүлж, Баянхонгор аймгийн Заг сумын харъяат ц.а Д.Цэрэнтогтох үзүүрэллээ. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн харцага А.Отгонбаатар, с.з Цэрэндорж нар шөвгөрлөө.  а.х.а Н.Золбоогийн хувьд Баянхонгор аймгийнхаа наадамд 3 удаа түрүүлээд байна. А.х А.Отгонбаатарын хувьд 6 даван а.х цолоо баталсан бол, с.з Цэрэндорж сумын заанаас аймгийн начин цолыг алгасан аймгийн харцага цолонд хүрлээ. Мөн Эрдэнэцогт сумын харьяат с.з А.Эрдэнэмөнх, бууцагаан сумын харъяат с.з Д.Эрхэмбаяр, Гурванбулаг сумын харъяат с.з Б.Лхамдаш нар аймгийн начин цол хүртлээ. Шинээр цол авсан бөхчүүддээ баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх