etoim.mn
photos/6dus33f5t6haoipnuan4jdhj78.jpg

МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ил болсон юм. Тухайн үед өрсөлдөгч намынхан нь эдгээр бичлэгийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн ч тэд бүтэн жил гаруй хугацаанд  тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар өдийг хүрсэн.

Гэвч 60 тэрбумын гэх 90 минутын бичлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин олон нийтэд цацагдаж дуулиан дэгдээсэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бичлэгийг дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг АН хамгаалалтад авч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт сар гаруй байлгасан. Мөн Г.Доржзодовын өмгөөлөгч хуульч Г.Баасан 60 тэрбумын асуудлыг прокурорын байгууллагад шалгуулахаа удаа дараа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга бичлэгтэй холбогдуулан АТГ, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудыг хэд хэдэн удаа  хүлээн авч уулзаж шалгах чиглэл өгснөөр Улсын ерөнхий прокурорын газраас хэрэг нээхийг АТГ-т даалгаад байгаа юм. Одоогоор АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг томилон шалгаж эхэлсэн юм.

 

Тэгвэл энэхүү хэргийн гол гэрч Г.Доржзодов өчигдөр Тагнуулын Ерөнхий газарт зургаан цаг гаруй гэрийн мэдүүлэг өгчээ. Тэрбээр өмгөөлөгч, прокурорын хяналтын дор 6 цаг 20 минутын турш ярилцаж, гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Энэ нь өмгөөлөгч Г.Баасан 90 минутын бичлэгийн хэргээр УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг шалгахыг хүссэний дагуу ийнхүү түүнээс мэдүүлэг авсан байна. Ингэхдээ ТЕГ гэрч Г.Доржзодовыг байгаа газраас нь машинаар авч, буцааж хүргэж аюулгүй байдлыг нь хангажээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[182.160.3.169]

2017-08-09 15:10:46

Төрийн өндөрлөгт гарсан нөхдүүд бирд шиг идэцгээж улс орон ард иргэдээ ядуурлын туйлд хүргэлээ.Монголд одоо шударга ёс тогтоох цаг болсон.Энэ янзаараа үргэлжилбэл дампуурч мөхөхөд хүрнэ.Энхболд ерөнхийлөгч болсон бол Доржзодов өөрөө хүн гүтгэсэн болж шоронд орох нь бараг гарцаагүй байсан байх.

ataa

[122.201.23.201]

2017-08-09 14:30:16

zov sain walga gol ni wudraga ...ard irgediin tarihiig ugaab daa huuliinhan mihi dee