etoim.mn
photos/2et0au9uq7lej8g6b34a2hl9hj.jpg

Өнөөдөр цайны цагаар хүн бүрийн тав тухыг алдуулсан мэдээ нийтэд түглээ. Эрдэнэт хотод өсвөр насны үеэл охиууд 9 давхраас үсэрчихжээ. Энэ мэдээллийг сонсоод цөөнгүй тооны сэтгүүлчид хувь хүмүүс энэ үнэн үү, хүүхдүүд үхсэн үү, амьд уу, эмнэлэгт үү, эцэг эх нь хэн байв, хэдэн настай вэ гээд л их олон асуултыг бие биендээ тавьлаа. Утасдаад л фээсбүүктээ шэйрлээд л ... Нийгмийн сүлжээ байгалийн үзэгдлээр бол нүдгүй шуурга боллоо.

Бид мянга мянган хүүхдүүдийнхээ сайхан амжилт, сайн үйлс, сайхан үйл хэргийг ингэж их судалдаг сонирхдог шуурхайлдаг билүү. Энд нэг их ажилтай хүн. Гэртээ очоод бол зүгээр л ээж аав шүү дээ. ЗАВГҮЙ гэсэн үгээр халхавч хийгээд хэдэн удаа тусладаг билээ. Ялангуяа өсвөр насныхан бол дүүгээ харна, хичээлдээ явна, хоолтой хоолгүй, нийтийн унаанд мөнгөтэй мөнгөгүй, анхаарал халамж муутайхан л яваа. Дундаж амьдралтай айлын хүүхдүүд бол ингээд л явж байсаар амьдралд хөл тавьж байгаа.

Бид хүүхдүүдийнхээ авьяас билгийг нь тэр бүр нээгээд хөтлөөд дагуулаад явдаг билүү. Тэгээд одоо хүүхдүүддээ зав гаргаад туслаад дэмжээд чадахгүй ч гэсэн бруу үлгэр дууриал үзүүлэхгүй. Ядаж л үе тэнгийн охидынх нь өндөр барилга дээрээс үсэрсэн, алдаа гаргасан бичлэгийг түгээхгүй, тэдэнд харуулахгүй байх нь том буян шүү. Тэд биднийг харж л байгаа. Уншиж л байгаа. Улс төр яриад бишгүй элдэвлэдэг, шүүмжилдэг. Харин иймэрхүү бичлэг нэг хүүхэд ч гэсэн үзэхгүй өнгөрөөсэй гэж хүсэж байна. Миний хүү, таны охин бүгд л уншиж байгаа. Хүүхэд үсэрч унаж байгаа болон эвгүй бичлэг байвал устгаад, учиртай үг хоёрыг яриад ЗАВТАЙ байна гээд хэдэн минут ярилцаж суувал хэрэгтэй.

Олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг сэрдхийлгэсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээллийг түгээхээс татгалзаж, гэмт хэрэг, амиа хорлолттой мэдээллийг нийгэмд түгээснээр үзэл бодол, төлөвшөөгүй хүүхэд залууст буруу үлгэр дууриал болох муу үр дагавар олон гардаг болохыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Амжилт гаргасан хүүхдүүдийн тухай илүү их бичье. Тэдний бичлэгийг шэйр хийж, үе тэнгийнхэнд нь үлгэр дууриал болгоё

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх