etoim.mn
photos/tunhel.jpg

Энэ сарын 14-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдрөөс Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж байсан юм.

Тэгвэл өчигдөр орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас хүүхдүүдийг олжээ.

Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахгүй байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх