Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d3e986e71253f119cb6d109234a7e519big.jpg

Засгийн газрыг огцруулах саналыг Ө.Энхтүвшин гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэх мэдээлэл гарах болсон. Уг асуудлаар Ө.Энхтүвшин гишүүнээс цөөн асуултад хариулт авлаа.

Та засгийн газрыг огцруулах асуудалд ямар байр сууринаас хандаж байна. Таныг гарын үсгээ зурсан гэх мэдээлэл гарах боллоо.

Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх УИХ-ын гишүүдэд бий. Манай бүлгээс 31 хүн засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж дэмжсэн. Цаана нь гарын үсэг зураагүй 34 гишүүн байна. 65 гишүүнтэй энэ том бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудлыг дотроо ярилцаж шийдэх ёстой.

Таны хувь гишүүний байр суурь?

Би жишээ нь гарын үсэг зураагүй. Гарын үсэг зураагүй гэдэг нь Засгийн газрыг хамгаална гэсэн үг биш. Эсвэл Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан хүмүүс рүү дайрна гэсэн үг биш. Засгийн газрыг огцруулах асуудалд зарчимтай хандах хэрэгтэй. Асуудлыг нам дотроо шийдмээр байна. Бага хурлаараа ярилцаж, МАН-ын их хурлыг хийх ёстой. Одоо бол зарчим алдагдаад байна. Зөвшилцөлд хүрч, хоорондоо учраа олох ёстой. Аль нэг тал нь хүчээр шахаж түрж болохгүй. Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ыг татаж оролцуулах хэрэггүй.

МАН хоёр бүлэгтэй болсон юм шиг харагдаж байна. 2020 оны сонгуулийн үр дүнг бодож байгаа юу?

Тийм зүйл байхгүй. Та нар харж байгаарай учраа олно. 2020 оныг бодох ёстой. Өнөө маргаашаа харж ажиллахгүй. Алс хэтээ харж ажиллаж байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

тьиьи

[103.57.93.100]

2017-09-10 12:42:36

аргагүй л бөөрөнхий хулгайч шүү