etoim.mn
photos/4kpvbncndfs3h74gbtlomv80mv.jpg

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг То вангийн гудамж, 19-р хорооллын үйлчилгээний урд замд “Sonata-6” маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 7 настай Н-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа. 

Замын цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн нутаг Цахилгаанчны уулзварт “Avante XD” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Corolla”, “Crown” маркийн автомашинуудтай мөргөлдсөн болон бусад хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх