etoim.mn
photos/4rcdd1tv6ejlou3v69ib1gbcaf.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдэвт олон нийтийн санал асуулга явуулах тухай тушаал баталсан байна. Уг судалгааг жилд 2-оос доошгүй удаа авах, ингэхдээ нөхцөл байдлыг бодитой үнэлэх үүднээс шүүхээр үйлчлүүлсэн иргэд болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүрээнд явуулж байхаар шийдвэрлэсэн байна.

Тэгвэл энэ удаагийн санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өсчээ.

Мөн иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байгаа аж. Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.

Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид  шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэж үзжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх