etoim.mn
photos/download_M6036v4.jpg

Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж иргэдийг хохироох гэмт үйлдэл сүүлийн үед олноор гарах болсныг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Таны фэйсбүүкийг судалж, нууц үгийг хулгайлах болон таны зурагтай хуурамч хаяг нээх зэрэг аргаар таны танил, дотнын хүмүүс рүү “Мөнгө зээлдүүлээч” гэсэн утга бүхий зурвас явуулна. Зөвшөөрсөн тохиолдолд өөр хүний дансны дугаар илгээнэ. Харин нөгөө талд хамтрагч нь өөр нэг хүний АТМ-ээс мөнгө авахаар зогсож байх үед нь очиж “Карт руу чинь мөнгө хийчихье, гаргаад өгөөч” гэж хэлээд өөр хүний дансаар дамжуулан таны мөнгийг залилж авна.

Ийм зохион байгуулалттай гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байхыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх