etoim.mn
photos/1d0tp6dkkthqotolv93gckbth3.jpg

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Цохилт” арга хэмжээний хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Чингис СООСЭ” олон улсын харилцааны сургуультай хамтран “Оюутан” эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.

Эргүүлийн үйл ажиллагаанд 60 оюутныг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүлд ажиллуулж байгаа юм.

Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэг болох 7 газарт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл холбоо технологийн төвтэй хамтран явуулын 7 камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх