etoim.mn
photos/5a4dl6tfq9al9perfo4b81dpkv.jpg

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх байсан ч шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Өмнө нь аравдугаар сарын 5-нд товлогдсон түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон билээ. Энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан аж.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтыг батлан даалтад гарган, Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Тун удахгүй Ц.Баярцогтыг гудамж талбайд танхайрч, үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа руу салаавч гаргасан гэх үйлдлээр нь шүүх мэдээлэл байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[112.72.12.67]

2017-10-18 19:14:12

Тодорхой танхайралыг шуурхай шудрага шийдэх ёстой шүү дээ. Арчаагүй мафжсан Монгол улсаас өөр улсад бол газар дээр нь буудчихсан ч болохоор хэргийг арчаагүй царайлаад хулгайч луйварчдын шээсийг долоосон монгол улс болждээ.

tonshuul

[66.181.186.86]

2017-10-18 17:36:19

gulgiig shorond jool bailgaj bugsduhgui de,hugshin bandi bolgonoo chamaig bi