etoim.mn
photos/7md1cfj9njg14916e2p2t58dv6.jpg

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан байна.

Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн этгээд нь мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.

Мөн постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат Ш.Т нь хууль бусаар 8 м/куб банз тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх