etoim.mn
photos/33aj4uuul3nskipvcgo9offll8.jpg

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үүрэгт ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, олны анхаарлыг татаад байгаа С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг үүрэгдээд эл хэргийг төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулна гэдгээ мэдэгдсэн.

Энэ нь олны анхаарлыг дахин эл хэрэгт хандуулж басхүү хүлээлт үүсгээд байгаа юм.

Тэгвэл С.Зоригийн хэргийг "АН-ыг Засгийн эрх барьж байх үед илрэхгүй. Энэ хэргийг би илрүүлнэ” хэмээн 2000 оны сонгуулиар амлалт өгч, сонгогдож байсан гавьяат хуульч Д.Мөрөн эл хэргийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Аливаа хэргийн эцсийн шийдвэрийг шүүх л гаргадаг. Энэ хэрэг хангалттай нотлох баримттай. Шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан байх гэж бодож байгаа. Уг нь бол энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах байсан юм. Тэгвэл аливаа эргэлзээ үүсэхгүй байсан. Үүнээс ч өөр юу хэлэх вэ дээ" хэмээн ярьжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх