etoim.mn
photos/20.jpg

Өөрийнхөө сонголтод итгэлгүй хүмүүст ч тохирох хэд хэдэн дүрэм байдаг. Нэгдүгээрт царцсан даавуу нь  гялгартайн илүү дээр. Хоёрдугаарт-хэвлэмэл хээтэйгээс даавуун нь илүү зохимжтой байна.Зангиа сонгохдоо  зангианы өргөн нь хамгийн өргөндөө энгэрнээс хэтрэхгүй байх хэрэгтэй.  Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл  болдог.бөгөөд ажил хэрэгч эрэгтэй ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нь  чухал та зөв тохируулж чадвал үнэхээр төгс харагдана гэдэгт итгэж байна. Зангиаг сонгохдоо костюм, цамцны өнгийн дагуу тод эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байхаар сонговол хамгийн зохицол сайтай, төв харуулдаг Эрчүүдийн ихэнх нь цагаан цамцыг илүүд үздэг. Тэгвэл таны зангиа хамгийн их мэдрэмжийг төрүүлэх ёстой. Тод өнгийн хээтэй, тод өнгөтэй, жижиг дунд зурвас гарсан. Хөвөн торго нь төгс зохицоно гэдгийг аминчилан эрчүүддээ захая. Цайвар ягаан өнгийн цамцны загвар нь Газар дундын тэнгисээс гаралтай.  Улаан өнгө,шаргал болон бусад гүн өнгийн суурь өнгийн зангианууд  илүү зохиж төгс харуулдаг . 

Зангиа хэрхэн зангидах вэ ? Өдөр тутам, ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн, цулгуй байхаас гадна өнцөг гаргасан, дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин, хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой. Зангианы урт, богино нь костюм, бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар зангидах нь зүйтэй.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх