etoim.mn
photos/5hcdic2paj6rq4q1r7g2cusc6l.JPG

Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид “Илрүүлэлт-Оргодол”, “Бүс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 3-ны өглөө 04 цагийн орчимд мансууруулах төрлийн “Каннабис” ургамлыг хэрэглэж, тээвэрлэж байсан таван иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Агтын хөндий гэх газарт иргэн эрэгтэй Т, Б, Э, насанд хүрээгүй эмэгтэй А, Э нар нь мансууруулах төрлийн “Каннабис” гэх ургамалыг хэрэглэж, мөн "Аксент" маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсаныг илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн энэ төрлийн ургамал хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх