etoim.mn
photos/557799a092a92d76great.jpg

Холливудын жүжигчин Жонни Депп нэгэн киноны нээлтэд согтуу морилжээ. Лондон хотод болсон нээлтийн өмнө жүжигчин эр шөнийн клубт алжаалаа тайлсан аж. Үдэшлэг сунжирсан бөгөөд Депп шөнөжингөө архидсан бололтой. Нээлтэд ирэхдээ тэрбээр үрчийсэн смокинг, тайлсан эрвээхэй зангиатай “заларчээ”.

Улаан хивсний ёслол дээр Депп хөл дээрээ дөнгөн данган зогсож байсан бөгөөд хамгаалагчид унахаас нь болгоомжилж байнга сугадаж байжээ. Түүнээс хоносон архи сэнгэнэж байсан агаад танхим дотор гурван ч удаа тамхи асаажээ. Хэл яриа нь ойлгогдохгүй шахам байсан гэнэ.

Энэ оны эхээр Депп жүжигчин эхнэр Эмбер Хёрдоосоо албан ёсоор салсан билээ. Тэд нэгэн кинонд хамтран тоглож байхдаа дотно танилцсан билээ. Хёрд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архи уудаг хэмээжээ. Деппын менежерүүдийн өгүүлж буйгаар бол мань эр архи дарсанд сард 30 мянган доллар зарцуулдаг гэнэ.

Таалагдахгүй байна

5
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.50.206.40]

2017-11-08 12:44:48

zuv zugeer eruul l bhiin

AAAAAAAAAAA

[222.110.147.17]

2017-11-08 10:27:54

JUJIGCHID NERTEI OD NERTEI IIM LALARUUDAAS DELHII SALAH TSAG BOLSON