etoim.mn
photos/6hv3o44a7rfsqaruiqntgoi9n7.jpg

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо.

Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох: 1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргил "зөвшөөрөл аваагүй” үндэслэлээр яамны байранд нэвтрүүлээгүй аж.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "...Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус аливаа байгууллага албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байдаг.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.”, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт "Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал ... түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж заасны дагуу аливаа төрийн байгууллага, албан тушаалтан шүүгчийг нэвтрүүлэх, үзлэг хийх боломжоор хангах үүрэгтэй.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох байгууллагуудад дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулж, албан бичиг хүргүүлжээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.26.72]

2017-11-09 23:23:46

Зочин

[202.179.26.72]

2017-11-09 23:23:32

Зочин

[202.179.26.72]

2017-11-09 23:23:19