etoim.mn
photos/6ddtq6ue1gml8aiqnt2det4agu.jpg

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн баталсан төлөвлөгөөнийн дагуу зарим дүүргүүдийн цагдаагийн дарга нарын үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга, хариуцлага, холбогдох журмын хэрэгжилтэнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, заавар, зөвлөмж өгөх, учирч болох эрсдэлийг бууруулах хэсэгчилсэн шалгалтыг явуулж, шалган зааварлах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Шалгалтыг Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт үнэлгээ ёс журмын хэлтсийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна.

Шалгалтын хүрээнд дүүргийн дарга нарын ажилд үнэлэлт дүгнэлт хийн, хэргийн газрын үзлэгт оролцож биечлэн чиглүүлж зохион байгуулсан, хэсгийн байцаагчийн ажилтай биечлэн танилцсан, жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаанд хяналт тавьсан, дүүрэг дэх хэлтсүүд болон бусад дүүргийн цагдаагийн хэлтэсүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа, албадын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа байдал, Эргүүлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан, мэдээллийн сангаар хяналт тавьж байгаа байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж ажилласан, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангуулах талаар зохион байгуулсан ажлууд, Дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран ажилласан зэрэг 10 үзүүлэлтээр дүгнэх юм.

Үүний үр дүнд цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчлийг арилгах чиглэлээр алба хаагчдад үүрэг өгч, ажлын чиглэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцож ажиллах юм. Шалгалтын дүнг нэгтгэж цаашид даргалах бүрэлдэхүүний ажлын ачаалал, ур чадвар, ажилдаа хандах хандлага зэргүүдэд өөрчлөлт гаргах чиглэлээр тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч ажиллана.

Энэ ажлыг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын удирдлага алба хаагчдын талаар иргэд олон нийтийн хандлага, хөндлөнгийн хяналтыг дээшлүүлж, хамтран ажиллах, санал гомдлоо ил тод, нээлттэй илэрхийлэх , алба хаагчдын сахилга, ажлын хариуцлага ажилдаа хандах хандлагад эерэг өөрчлөлт гарах олон талын ач холбогдолтой. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бат

[202.9.43.53]

2017-11-12 12:15:13

Нэг хэсэг нь шалгасан болж нөгөө хэсэг нь шалгуулсан болоод л өнгөрнө биз дээ