etoim.mn
photos/8981254_g-1.jpg

Японы мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё болох Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр болж Ёкозүна Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 40 дэх түрүүгээ авахаар боллоо.

Кюүшюү башёг тэргүүлэгч Их аварга Хакүхо М.Даваажаргалын араас хоёр унаатай нэхэж явсан Окиноүми, Хокүтофүжи нар өчигдөр өрсөлдөгч нартаа унаснаар гурван унаатай болж, Ёкозүна Хакухо башёд түрүүлэх нь тодорхой болсон юм.

Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд олон олон дээд амжилтын эзэн болоод буй Хакухогийн хувьд Ёкозүна цолтой 62 башё барилдсан бол мэргэжлийн сумо бөхөд барилдсанаас хойш өнөөдөр 1062 дахь даваагаа авч байна.

Хакухо аваргаас өмнө Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа1047 давааг аван хамгийн олон давсан амжилтын эзэн болж байжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх