etoim.mn
photos/p1bvuhl8405q1jpob251ekpkb93.png

Ховд аймгийн нутгаар өнгөрсөн оны 11,12 дугаар саруудад цаг агаар тогтуун дулаавтар, цасгүй байсан билээ. Энэ жил дээрх үзэгдэл дахин давтагдаж аймгийн төвд тогтуун дулаавтар, цасгүй, маш их утаа тортог, тоосжилт ихтэй өвөл болж байна. Гэтэл Улаанбаатар хотод цас орж, хүйтний эрч чангарс хальтиргаа гулгаатай байгаатай харьцуулахад Ховд аймгийн нутгаар агаар хуурайшилттай, цасгүй, дулаан тогтуун өвөл болж, өвлийн хувцас хүнддэж байна гэхэд хилсдэхгүй байна. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын сүүлийн долоо хоногт хүйтний эрч суларна гэж мэдээллээ. Хур тунадасны хувьд энэ сарын 28-29-нд зарим газраар бага зэргийн цас, ирэх 12 сарын 1,2-нд зарим газраар ялимгүй цас орно.   Салхи 27, 28-нд зарим газраар 7-12м/секунд, Алтайн салбар уулсаар түр зуур 16-18м/еоундс хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/секунд байна. Агаарын температурын хувьд энэ сарын  27-28-нд хүйтний эрч чангарч, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх