etoim.mn
photos/VohUPlIbuKsALszoAakHarumafuji.jpg

Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл хуралдаж, сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжигийн асуудлыг хэлэлцсэн. Өөрөөсөө чансаа доогуур, нутаг нэгт сүмочийг зодож, танхайрсан хэргээр түүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд үзсэн юм. Гэхдээ зөвлөлийн гишүүд одоогоор хэргийн талаар нарийн ширийн, тодорхой мэдээлэлгүй байгаа, тиймээс болсон хэрэг явдал бүгд тодорхой болмогц Ёкозунагийн зөвлөл ээлжит бусаар дахин хуралдах боломжтой гэж зөвлөлийн тэргүүн хэлсэн юм. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. 

Тэгвэл  Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгджээ.  Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ. Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлахаар шийдсэн хэмээн мэдэгджээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх