etoim.mn
photos/8e0dad8b1d9012ffgreat.jpg

Испанийн Каталонийн “Барселона” багийн аргентин довтлогч Лионель Месси дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлэх болов. Саяхан байгуулсан гэрээ ёсоор Мессигийн жилийн цалин 43 сая евро болжээ.

Түүний нутаг нэгт тамирчин Карлос Тевес Хятадын “Шанхай Шеньхуа” багт жилийн 38 сая еврогийн цалинтай “ажиллаж” байгаа билээ. Бразилийн хөлбөмбөгч Нэймар Францын “ПСЖ” багт жилийн 36 сая еврогийн цалинтай хөдөлмөрлөж байгаа.

2021 оноос өмнө Мессиг өөрийн болгохыг хүссэн баг 700 сая еврогийн төлбөр хийж байж л хүслээ гүйцэлдүүлэх боломжтой. 2004 оноос “Барселона”-д хүчин зүтгэж буй Лионель найман удаа Испанийн аварга, таван удаа Испанийн цомын аварга, дөрвөн удаа Аваргуудын лигийн ялагчаар тодорсон юм.

Мөн тэрбээр оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртээд буй. Өнгөрсөн баасан гарагт 30 настай Месси дөрөв дэх удаагаа улирлын шилдэг мэргэн буучид олгодог “Алтан шаахай” шагналыг хүртсэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх