Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c05d9nhn1s2m10k7nrv153p16ig1.jpg

 Энэ долоо хоногийн лхагва гарагт шилжих шөнө баллистик пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгостой худалдааны болоод дипломат харилцаагаа таслахыг АНУ “бүх улс орон”-д уриаллаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Пхеньянд нефть нийлүүлэхээ зогсоохыг Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс хүссэн” гэжээ. Хатагтай Н.Хейли цааш нь ярихдаа “АНУ дайтахыг хүсэхгүй байна. Хэрвээ дайн дэгдвэл Умард Солонгосын дэглэм бүрэн мөсөн устгагдах болно” гэсэн байна. Энэ оны есдүгээр сарын 15-наас хойш нам гүм байсан Умард Солонгос ээлжит пуужингаа лхагва гарагт шилжих шөнө харвасантай холбогдуулан АНУ ийн анхааруулга өглөө. Умард Солонгос өчигдөр мэдэгдэл хийхдээ “Манай улсын лхагва гарагт шилжих шөнө туршсан “Хвасон-15” пуужин 4475 км-ийн өндөрт буюу Олон улсын сансрын станц ажиллаж буй тойрог замын өндрөөс 10 гаруй дахин өндөрт хүрсэн” гэжээ. /> /"Хвасон-15" баллистик пуужинг харвасан тухай мэдээг умард солонгосчууд үзэж буй нь/ Умард Солонгосыг ийм техник хийж чадсан гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Гэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “Бид “гайхамшигтай амжилт”-д хүрлээ” гэж өчигдөр бахдан мэдэгджээ. АНУ-ын төлөөлөгч Н.Хейли “Умард Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалга бүс нутгийн байдлыг тогтворгүй болгохоос өөр зүйлд хүргэхгүй. Хятад улс Умард Солонгост илүү шахалт үзүүлж, нөлөөлөх хэрэгтэй байна” гэжээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсан. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд чадах бүхнээ хийхийг түүнээс хүссэн” гэжээ. Хятад бол Умард Солонгосын хамгийн том холбоотон, худалдааны хамгийн чухал түнш нь юм. Д.Трамп мөн өчигдөр Миссури муж улсад татварын шинэчлэлийн талаар үг хэлэх үеэрээ Ким Жөн Уныг “өвчтэй гөлөг”, “пуужинтай жижиг залуу” гэж хочилсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх