etoim.mn
photos/sd017iqbladcm26q9cko3it40.jpg

Энэ улиралд “Ливерпүүл”-ийн шилдэг тоглогчоор Мохамед Салах тодроод буй. Тэрбээр өнгөрсөн зун Италийн “Рома” багаас 42 сая еврогоор ирсэн билээ. Египтын тамирчин 25 тоглолтод оролцохдоо 19 гоол оруулжээ. Найм, ес, аравдугаар сард багийнхаа шилдэг тоглогчоор тодорсон.

Өмнө нь “Ливерпүүл”-д хэн ч ийм мундаг амжилтыг үзүүлж байсангүй. Домогт Луис Суарес хүртэл шүү. Суарес тус багийг орхисноос хойш нэг ч хөлбөмбөгч улиралд 14-өөс дээш бөмбөг оруулж байсангүй. Тэгвэл Салах 19-ийг оруулаад байна. Багийнх нь дасгалжуулагч Юрген Клопп энэ эрчээрээ явбал Салах улирлын эцэст 70 гоолтой болж мэднэ хэмээн хошигножээ. 

Ирэх зун Египтын шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэд манай хойд хөрш ОХУ-ын шигшээ багтай нэг хэсэгт багтсан билээ. Дээр нь Луис Суаресын тэргүүлсэн Уругвайн шигшээ баг, Саудын Арабын шигшээ баг нэмэгдэнэ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[71.204.148.11]

2017-12-08 11:17:23

Бишээ ‘Саалаа’ гээч.