etoim.mn
photos/65676997cf61280959bf03066901b17b.JPG

Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг баривчлан саатуулсан шалтгааны талаар “Монросцветмет”-ийн захирал ойрын хүрээний хамаатан саднаа оролцуулсан их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд ороогдоод байгаа, хууль хяналтынхан түүнийг нь олж тогтоосон тул ийнхүү саатуулсан гэх мэдээлэл хэвлэлд цацагдаад байна.  "Монголросцветмет" нь Монгол, Орос хоёр улсын хувь эзэмшлийнх бөгөөд хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани юм.  Мөн АТГ-аас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагад ажилладаг 10-аад хүнийг саатуулсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж байгаачлан МХЕГ-ын хэлтсийн дарга нар өрөөндөө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

HAHA

[202.9.40.21]

2017-12-08 11:20:32

Tsaazal tsaazal