etoim.mn
photos/61j841q1l8jr2pda2ffrfkvfc5.jpg

Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад баримталж байна.

2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 191435 жолоочийн зөрчлийн оноо хасагдаж, 1220 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн 857 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн оноог дараах зөрчлүүдэд хасч тооцсон байна. 

“Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д зааснаар “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 51290 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.

Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Та  http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноог шалгах боломжтой.

Таалагдахгүй байна

9
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.34]

2019-05-15 13:01:21

Буянпалай

[66.181.161.34]

2019-05-15 12:59:38

Chimeg

[203.91.115.39]

2019-04-13 10:59:29

Gardaggvi if ur torguuli bichsen bhiin enough haanaas todruulah be hard hetrvvlsen zuuvriin hurd green bn bas zogsool run oroh feed margin garaj bhiig hvleej zogsoj bhad araas nomeriin zurag Abaad torguuli bichsen bna hariu uguuch6