etoim.mn
photos/a5b1714c23b38ae8great.jpg

Америкийн нэрт боксчин Флойд Мэйвезер ОХУ-д ажлын айлчлалаар ирээд байгаа бөгөөд тус улсын иргэн болох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. 40 настай Мэйвезер “Би Оросын иргэншилтэй болохыг хүсэж байгаа. Өнөөдөр би Орост миний шинэ гэр болох орон сууцыг үзлээ. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг даа” хэмээн өгүүлэв. Флойд манай хойд хөршид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Хоёр жилийн өмнө тэрбээр Оросын иргэн болохоос тун ч эелдгээр татгалзсан удаатай. Мэйвезер Оросын иргэн болохыг хүссэн анхны боксчин биш. Өмнө нь хоёр толгойтой бүргэд бүхий паспортыг түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн экс аварга Рой Жонс авсан билээ. Мэйвезер таван жинд дэлхийн аварга болж байсан бөгөөд мэргэжлийн боксын рингэн дээр 50 тулаан хийгээд нэг ч ялагдаагүй нэгэн. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр өөрийн нутаг нэгт боксчин, домогт Рокки Марчианогийн дээд амжилтыг давж гарсан. Түүнчлэн “Мөнгө” хочит Флойд бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой боксчин билээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

2

[202.72.245.122]

2017-12-12 08:23:18

Татвараас зугатаж