etoim.mn
photos/3ee78d20a7357f2250cc46ce330483ec_1200.jpg

Харүмафүжи болон Таканоиватай холбоотой хэрэг өчигдөр прокурорын байгууллагад шилжжээ. Энэ хэргийг зөвхөн хууоийн байгууллагад даатгаад зогсохгүй, Японы сүмогийн холбооны Эрсдэл удирлагын хороо ч шалгаж байгаа гэнэ. Тус хороо ямар шийдвэр гаргаснаа энэ сарын 20-нд олон нийтэд мэдээллэх юм байна.

Харүмафүжи аварга өмгөлөгч өнгөрсөн даваа гаригт Таканоива болон түүний эргэн тойрны хүмүүсээс албан ёсны уучлал хүсчээ. Мөн Таканоива болон түүний багш Таканоханатай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Таканоива гомдолгүй гэсэн хүсэлт гаргавал Харүмафүжид хөнгөн шийтгэл оноох магадлалтай. Одоо Таканоива ямар хандлага илэрхийлэхээс бүх зүйл шалтгаалах юм байна.

Харүмафүжи аварга зодог тайлах мэдэгдэл хийх үедээ, “Туршлагатай, ахмад бөхийн хувьд шинээр гарч ирж байгаа монгол бөхчүүддээ ёс суртахуун, ухамсрын талаар зааж сургах үүргээ биелүүлэх гэсэн маань Таканоиваг бэртээхэд хүргэсэнд харамсч байна” хэмээн мэдэгдсэн юм.      

Дашрамд сонирхуулахад, тэрбээр сүмод одоо барилдаж байгаа монгол бөхчүүдээс дээд зиндаанд хамгийн удаан барилдсан туршлагатай бөх. Мэргэжлийн сүмод  17 жил барилдахдаа дээд зиндаанд есөн удаа түрүүлж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх