etoim.mn
photos/150391174859a3df447cad8.jpg

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өнөөдөр /2017.12.16/ ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлнэ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой.

Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн

60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтанхсүх, Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Д.Хадбаатар, 81 кг-д Г.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 100 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр,

эмэгтэйчүүдээс

48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.

Тэмцээний хуваарь ёсоор нөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

60 кг-д Д.Амартүвшин Бразилын П.Пелим, Г.Болдбаатар Казахстаны К.Гусмантай эхний барилдаанаа хийнэ. Манай хоёр бөх “D” хэсэгт багтсан бөгөөд учраа бөхчүүдээ ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө барилдах юм.

66 кг-д манай хоёр бөх барилдана. Г.Хэрлэн “А” хэсэгт багтсан бөгөөд Израйлын Фликер Талтай барилдах бол Д.Алтансүх Молдавын В.Дэнистэй оноолт таарчээ.

73 кг-д Д.Хадбаатар Азарбайжан, Г.Одбаяр Бразилын бөхтэй эхний барилдаанаа хийнэ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бол 57 кг-д Д.Сумъяа Унгарын Каракастай эхний барилдаанаа хийхээр болжээ. Мөн 63 кг-д Б.Мөнгөнчимэг Польшийн О.Агатай барилдана.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00-с эхлэх бол финалын барилдаан 23.00 цагаас болно.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх