etoim.mn
photos/2il8mk9kcq39ituno99hugdpa0.jpg

Нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь бичлэг хийнэ мэдэгдэл хийсэн нь дуулиан тариад буй. Тэрбээр  бичлэгтээ  улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн “Маргааш шүүх хурал болно” хэмээсэн.

Тэгвэл Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс албан ёсоор мэдэгдлээ. Тэд мэдэгдэлдээ “Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна.  

Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл үндэслэлгүй болно” гэжээ.  Мөн охины аав болох Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг “Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ” хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх