etoim.mn
photos/mf4rqtepvr0ea7d3a1kgh986e.jpg

"Хойд туйлын хүйтэн агаар Монгол Улсын баруун өмнөд хэсгээр орж ирсэнтэй холбоотойгоор энэ сарын 17-25-ны өдрүүд нийт нутгаар сүүлийн арван жилд тохиогоогүй онцгой хүйтрэхийг анхааруулж байна. Энэ өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, малын бэлчээр, автомашин болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулаан хангамжид хүндрэл учирч болзошгүй юм байна" гэсэн мэдээ интернэт орчинд зарим сонин, веб сайтуудаар тархаад байгаа. Тэгвэл уг мэдээллийг ташаа мэдээлэл гарсан учир та бүхэн албан ёсны байгууллага болон веб хуудасаас үнэн бодит мэдээлэлийг авна уу хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2017 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх