etoim.mn
photos/7vaei01noel6pae0bk3m7505cc.jpg

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тодорхой хэлбэл нэг сар 18 хоног өнгөрөөд байна. Гэвч өнөөдрийг хүртэл охиноос ямар ч сураг гараагүй хэвээр байна. Эрлийн ажиллагааг тус суманд Цагдаагийн ерөнхий газраас гарсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хийж байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй тул Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас очсон хоёр үнэрч нохой ажиллаж буй юм. Гэвч охины талаар ямар нэгэн сураг гаргаж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн хэдэн хоногт эрлийн ажиллагаа хийж буй эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх