etoim.mn
photos/p1c1r7q6016vsmsej7dql9dj33.jpg

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан  талаар “The Japan Times” сонин мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргах шийдвэр гаргасан” гэжээ. Зиндаа дээгүүр бөхчүүдэд хүндэтгэлтэй хандсангүй гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг  зодох үед хамт байсан ч зодохыг нь болиулаагүй гэх шалтгаанаар Хакүхо болон Харүрю их аваргуудад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг мөн уг хуралдааны үеэр гаргасныг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тодруулбал, хоёр их аваргад нэгдүгээр сард огт цалин өгөхгүй бол хоёрдугаар сард Хакүхогийн цалинг 50 хувиар хасах аж. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мөн өөрөө гурван сарын турш цалингүй ажиллах юм байна. Японы сүмочид нэг нэгийгээ зодсон, архидан согтуурсан гэх мэт янз бүрийн хэрэг үе үе гардаг юм. Тухайлбал, 2007 онд 17 настай бөх Токитайзан /жинхэнэ нэр нь Такаши Сайто/ бэлтгэлийн үеэр зиндаа дээгүүр гурван бөхөд цохиулж зодуулсны улмаас амиа алдаж байжээ. Токитайзан руу “дайрахыг тушаасан” гэх үндэслэлээр дэвжээний багш Токицүказэ-д /жинхэнэ нэр нь Жүничи Ямамото/ гурван жилийн хорих ял оноож байсан аж.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.26.194.250]

2017-12-21 13:58:51

м/сек болж гардаг байх нь. Миний байнга үглээд байдаг “10-хан см-ийн урт богинын зөрөө буудлагад ямар ч нөлөө үзүүлэхгүй ээ” гээд байдаг маань энэ. Туршилтаар энэ зөрүү 500 метр хүртэл зайд ив ижилхэн хүчтэй, бас ончтой очиж байж. Харин 500-аас цааш бага зэрэг зөрсөөр, 1000 метрт мэдэгдэхүйц илт ялгаатай хүчтэй сум очиж байжээ. 308 сумаар байнга 1000-д бууддагууд энийг анхаарна биз. хахаха Гэхдээ дөнгөж 3%-иар хүчээ алдсан байх болохоос, ончоо алдаагүй байх юм шүү. Энэ талаар “ашигтай тусгал” гээд нэг ядаргаатай юм бичих үеэрээ дэлгэрүүлэхийг хичээе. Гол төмөр урт байхаараа сум илүү хүчтэй явдгийн шалтгаан нь дарь гол төмөр дотроо бүрэн гүйцэд шатан бүх хүчээрээ ажиллаж сумаа тэгж хүчтэй чулуудаж байгаа хэрэг юм. Харин гол төмөр богино байхаар дарь гүйцэд шатаж амжаагүй байхад сум гол төмрөөс гарцан байдаг тул ийнхүү арай сулавтар хүчтэй байдаг байна. Мэдээж дарь гүйцэд шатах хэмжээнээс хэт урт гол төмөр байвал дарь шатаад дуусцан байхад гол төмрөөс салаагүй сум бянттай зууралдсаар хүчээ алдчихдаг. Гэснээс, бидний хэрэглэдэг 308 сум ойролцоогоор 770-870 хүрт

Зочин

[103.26.194.250]

2017-12-21 13:58:03

Ева Лонгория

Зочин

[122.201.25.58]

2017-12-21 12:33:56

ундраа

[122.201.25.58]

2017-12-21 12:33:56

Шудрага хуультай орон юм аа.Манайхан одоо хүртэл зиндаа доогуур бөхийн хохь нь яадаг юм аврага хүн зодох нь зөв гээд байгаа шүү дээ.кк

Зочин

[218.39.138.50]

2017-12-21 11:03:03

shudarga huulital orond iim l bna. mongold bol zoduulaa l biz hohi n yu n surtei yum gene biz. shiitgeh n zuvuu