etoim.mn
photos/6hhkm5u1s8hhimpuok2lcpl62j.jpg

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

2017 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зарим газраар секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 27-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх