etoim.mn
photos/1992236-41840207-2560-1440.jpg

11 жилийн тэртээ Эммануэль Эбуэ Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Барселона”-гийн эсрэг тоглож байлаа. Тэгвэл одоо хэн ч түүнийг санахгүй байгаа гэж хэлж болно. Цагтаа “Арсенал”-ын бүрэлдэхүүнд багтан бужигнуулж явсан Эбуэ өнөөдөр шалан дээр унтаж байгаа аж. Уржигдар тэрбээр маш дэлгэрэнгүй ярилцлага өгснөөр ихээхэн шуугиан дэгдээжээ. Эхнэхээсээ салахад бүх хөрөнгөө алдсан аж. Амиа хорлох тухай хүртэл бодож байжээ.

Зургаан жилийн өмнө Эбуэ “Арсенал”-ын гарааны бүрэлдэхүүнд багтаж чадахаа больсон тул Туркийн “Галатасарай” багт очжээ. Хоёр удаа Туркийн аварга болоод зогсохгүй Аваргуудын лигийн плэй-оффын шатанд домогт “Реал”-ын хаалганд гоолдсон билээ. Төдөлгүй шинэ дасгалжуулагч нь түүнийг нөөц баг руу илгээж орхисноор амьдрал нь уруудаж эхэлсэн аж.

Эхнэр нь бүх мөнгө, байшин, машинуудыг нь өөртөө авчээ. Хамаг хөрөнгийг нь эхнэр нь мэдэж зохицуулдаг байжээ. Шүүхийн шийдвэр шударга бус гэж үзсэн учраас экс эхнэртээ Лондон хотын Энфильд дүүрэгт орших томоохон байшингаа өгөхөөс татгалзав. Уг байшиндаа өдгөө гэрлээ ч асаалгй шалан дээр унтдаг гэнэ шүү.

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[83.134.152.24]

2017-12-27 17:04:16