etoim.mn
photos/7l80l5gpn35nhdqiblsr77200s.jpg

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

2017 оны 12 дугаар сарын 30-наас 2018 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 30-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх