etoim.mn
photos/p1c3ueefg1pj31ecina51uca120n3.jpg

Энэ жилийн хувьд нийт нутгаар цаг агаар тогтуун байсны улмаас Хөвсгөл нуурын ус олон жилийн дунджаас нимгэн хөлдсөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хөвсгөл нуурын мөсний зузаанд хийсэн хэмжилтээр Рэнчинлхүмбэ сумын нутгийн Жиглэгийн ам орчимд 10 см, Жичин уулын ойролцоо 20 см, Жанхайгаас Хатгал тосгон хүртэл 30-45 см, хамгийн зузаан нь зарим газраар 50 см хөлдсөн байгаа нь олон жилийн дунджаас нимгэн байгаа гэнэ.

Нуурын ус хөлдсөнтэй холбогдуулан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын иргэд зам товчлон зорчиж буй тохиолдол гарсан учраас аюулгүй байдлаа хангах үүднээс зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ааааа

[202.131.243.190]

2018-01-17 08:35:33

дэээгүүр нь тэшүүрээр гулгаж, машинаар давхиж бичлэг хийгээд байсан нөхдүүд анхаар, цөмрөнө шүү, нуурын дор маш олон машины үлдэгдэл байгаа гэдгийг анхаар