etoim.mn
photos/de29b5fdf4a84e59bfbfcda31ef71f5c_1200.jpg

Дорнод бүсийг тэргүүлэгч Бостон Селтикс талбай дээрээ Нью-Орлэйн Паликанс багтай тоглолоо.Эхний гурван үед долоон оноогоор хожигдож байсан  Бостон шийдвэрлэх үед оноог нөхөж чадсанаар 104-104 харьцаагаар тэнцүүлж дуусгажээ. Нэмэлт цагт Энтони Дэвис, Димаркус Казинс хоёр гайхалтай байснаар 116-113 харьцаагаар улирлын 23 дахь ялалт байгуулжээ.

Тус тоглолтод Энтони Дэвис 45 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Димаркус Казинс 19 оноо, 15 самбар, 5 дамжуулалт, Жрью Холидэй 23 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг 27 оноог авчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх