etoim.mn
photos/p1c4bb85t717us15sd1nsea9qco53.jpg

Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчныг оролцуулахаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ шийдвэрлэжээ. Щвейцарийн Лозанна хотод болсон хуралдааны үеэр ОУОХ Умард Солонгост хязгаарлалт тавьсан байна. Тэмцээнд Умард Солонгосын баг тамирчид гүйлт болон уулын цана, уран гулгалт, богино замын тэшүүрийн уралдаан болон эмэгтэйчүүдийн хоккейн төрлүүдээр оролцох аж. ОУОХ-ны тэргүүн Томас Бахын мэдэгдсэнээр, Умард Солонгосын тамирчдыг дагалдан дээд түвшний 24 албан тушаалтан, хэвлэл мэдээллийн 21 төлөөлөгч хүрэлцэн очих аж. Ирэх сарын 9-нд болох өвлийн олимпийн наадмын нээлтэд Умард болон Өмнөд Солонгосын баг тамирчид нэг далбаан дор оролцохоор болсон билээ. Хамгийн сүүлд хоёр Солонгосын баг тамирчид  10 гаруй жилийн өмнө 2006 оны Италийн Турин хотод болсон өвлийн олимпийн наадмын нээлтэд Солонгосын хойгийг дүрсэлсэн нэг далбаан дор хамтдаа оролцож байсан юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх