etoim.mn
photos/p1c4lmqbun10a512151jjn123l98b3.jpg

 Өмнөговь аймагт энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүг аймгийн Цагдаагийн газрын хамт олон шуурхай ажиллан олсон байна. Тоглохоор гэрээсээ гараад хоёр хоног сураггүй алга болсон гэх 13 настай Б нь найзындаа байсан байна. Тэрээр тус аймгийн төвийн гуравдугаар сургуулийн 6 дугаар ангид суралцдаг бөгөөд эмээтэйгээ хамт амьдардаг байжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хүүг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед Цагдаагийн газарт ирсэн “хүүхэд гэрээсээ дайжсан, сураггүй алга болсон” гэх өргөдөл, гомдлыг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналт, хайр халамж дутагдсан, цахим тоглоомонд донтсон зэрэг шалтгаан нөхцлүүд байна гэж албаны хүмүүс хэлж байна. 

Тиймээс насанд хүрээгүй хүүхдүүдэд халуун дулаан уур амьсгалтай, тэднийг ойлгодог гэр бүл чухлаас гадна алдаа дутагдал гаргасан хүүхдэд хүмүүжлийн эерэг аргуудыг ашиглан зааж сургах, хүлээцтэй хандаж сурах нь тэднийг зөв хүн болоход нь хувь нэмэр болно гэдгийг Цагдаагийн газраас анхаарууллаа. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.112.117]

2018-01-24 14:17:42

дээр үед таван салаа боов гэж нэг сайхан шагнал бж билээ