etoim.mn
photos/p1c4jeq2sv1jcfsav1vrlcttm1u1.jpg

Энэ долоо хоногоос Увс аймагт хүйтний эрч улам чангарч байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 26-27-ны өдрүүдэд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи нутгийн өмнөд хэсгээр 10-12 м/с хүрч ширүүсэх аж. Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлж байна. Гэвч газрын хөрсөн дээрээ Тэс суманд 50 хэмээс дээш хүйтэн байна хэмээн нутгийн иргэд ярьж байна. Аймгийн төв болох Улаангом суманд энэ өглөөний орон нутгийн 9 цагийн байдлаар гэхэд үзэгдэх орчин хязгаарлагдмал, цагаан манантай байна. Хүйтний эрч энэ сарын сүүлээр буурах төлөвтэй байгаа аж.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЭНЭ СЭДЭВЭЭР

[202.21.100.210]

2018-01-25 12:31:38

ЛАМ НАР ЭНЭ ЖИЛ АЖЛАА САЙН ХИЙЖ МОНГОЛЧУУД УТАА ТОРТОГГҮЙ БУУЗАА ХӨЛДӨӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА АА. УЛС ТӨРЧИД СУРСАНААРАА ХУДЛАА ЯРЬЦГААГААД СУУЖ БАЙХААР ЯВЖ БУУЗАА ХИЙЦГЭЭ