etoim.mn
photos/p1c4mjhn8jj551e6qr4e3ao1lcp3.jpg

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Эндод унаснаар Точиношин энэ башёг ганцаар тэргүүлж эхэллээ. Какүрюү М.Ананд өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан бол өнөөдөр Эндод ошидаши мэхээр ялагдаж, хоёрдараалан уналаа. Ананд аварга Хацү башёгийн сүүлийн хоёр өдөр өөр рүүгээ шилдэж татах мэх хийгээд ялагдал хүлээгээд байна. Түүний гол өрсөлдөгч Гүржийн бөх Точиношин өнөөдөр Тамавашиг дэвжээнээс түрэн гаргаснаар Какүрюү аваргаас нэг давааны илүү болов. Өнөөдөр Озэки Гойэдо, озэки Такаяасүтай барилдан ялагдал хүлээсэн бол Такаяасү түрүүлэх найдлагаа бага ч гэсэн хадгалж чадав. Сэкиваке Митакеүми Хацу башёг өнгөтэй эхлүүлсэн ч сүүлийн 5 өдөр дараалан өвдөг шороодлоо. Ичиножёо А.Ичинноров өнөөдөр элдэвтэй бөх Ёшиказег хоолойнд нь гараа тулган ганц түлхэж дэвжээнээсгаргав. Тэрбээр 8 давсан учир Комүсүби цол цаашлаад 3 давбал Сэкиваке цолтон болох боломжтой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх