etoim.mn
photos/f14aafaf1dd711a961bfbf896efe1216_1494812306.jpg

Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотын "Рёогокү Кокүгикан” ордонд болжээ.Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ. 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байсан.

Асасэкирюү Б.Дашням 2016 оны Кюүшюү башёд Макүшита зиндаанд унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог Сэкитори хэмээх статусаа алдсан юм. Ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд зодог тайлсны дараа сумо бөхийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул 2017 оны дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон юм.Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллахаар болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх