etoim.mn
photos/p1c5i4p9a1g52lic1eof1dcir9g3.jpg

Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “Games Management 2020 хөтөлбөрийн үр дүнд олимпийн наадмыг зохион байгуулах хороод 1 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний мөнгийг хэмнэж чадна” гэлээ.   Өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-нд ОУОХ-ны хэвлэлийн алба мэдээлэхдээ “Олимпийг зохион байгуулагчдыг илүү бодитой дэмжихийн тулд Games Management 2020 хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд олимпийн тоглолтод бэлтгэх, төлөвлөхөд туслалцаа үзүүлж, гарах зардлыг бууруулах талаар зөвлөгөө өгнө” гэж байсан юм. ОУОХ-ны зүгээс олимпийн наадмыг зохион байгуулах хотод 925 сая доллар олгоно гэдгийг мөн зарлан мэдээлсэн байна.   “Шинэ хөтөлбөрийн хүрээнд өвлийн олимпийг зохион байгуулагчид 500 сая ам.доллар, зуны олимпийг зохион байгуулагчид 1 тэрбум хүртэлх хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Ойрын үед болох ОУОХ-ны чуулганы явцад энэ асуудлыг илүү тодорхой хэлэлцэх болно” гэж Т.Бах мэдэгджээ.   ОУОХ-ны 132 дугаар чуулган энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болно.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх