etoim.mn
photos/p1c5vtulosobpkbaiqpa39131b3.jpg

 Өмнөд Солонгосын тамирчин Лим Хё Жүн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирлаа гэж "Ёнхап" агентлаг мэдээлэв. Өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулагч Пёнчан хотын дагуул хот болох Каннын хотын Канныны цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн талбайд эрэгтэйчүүдийн шорт-трекийн 1500 м-ийн уралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Зохион байгуулагч орны тамирчин Лим  Хё Жүн 2 минут 10 секундэд барианд орсноор олимпийн аварга болсон байна. Тэрбээр анх удаагаа олимпод оролцоод, эх орондоо алтан медаль авчирсан нь энэ юм. Нидерландын тамирчин Шейнки Кнегт энэ төрөлд хоёрдугаар байрт орсон бол Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов гуравдугаар байрт оржээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.70.44.146]

2018-02-12 15:07:31

манай боловсрол, спорт, соёл, шинжлэх ухааны саад гэсэн албан тушаалтан маанаг авгай олимпизм гэж яриад өөрийгөө рекламдаад болж буй үйл явдлыг ойлгохгүй ангайгаад явж байга байх даа хөөрхий дөө энд ажлаа хийхгүй улсын мөнгөөр тэнэхийн дон туссан гар байгам даа

Зочин

[202.179.26.115]

2018-02-12 14:38:50

Viktor aniig uralduulahguu gej so anus ih hicheesen