etoim.mn
photos/54593915a810b149f5e241.jpg

Хоёрдугаар сарын 10, 11-ний амралтын өдрүүдэд ЗЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл иржээ.

Үүнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд жолооч нар ихэвчлэн уулзвар гарц, нэвтрэх дүрэм зөрчих, тээврийн хэрэгсэл байрлан явах дүрэм зөрчдөгөөс осолд холбогдож байна.

Тухайлбал, Орон нутагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг асфальтан замд зам дээр эвдрээд зогсож байсан Mitsibushi Fuso маркийн автомашины араас Istana маркийн автомашин мөргөж зорчигч 25-30 орчим насны эрэгтэй амь насаараа хохирсон зам тээврийн ослыг шалгаж байна.

Иймд жолооч та зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг ЗЦА-наас зөвлөлөө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх